ZME - Компани - Компаний тухай

  • English
  • Монгол
баннер1
Нүүр » Компани » Компаний тухай

Компаний тухай

        Зэт Эм И ХХК нь 2006 онд анх байгуулагдсан цагаасаа хойш тогтвортой үйл ажиллагаа явуулан Монгол улсын эрчим хүч, уул уурхай, барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Анх худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэн металл хийц болон металл хийцийн угсралт, инженерийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Одоогоор инженерийн зураг төсөл, 3D дизайн, техникийн шийдэл, ажлын менежмент, чанарын хяналт, төрөл бүрийн гагнуурын үйлчилгээ,  төмөр хийц, даралтат эд ангийн үйлдвэрлэл, угсралт, тохиргоо, үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалт, металл сендвичийн барилга угсралт гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

         Бид 2007 оноос Оюу Толгой төслийн хүрээнд уурхайн халаалтын зуух, дизель генераторын ашиглалт, засвар үйлчилгээ, гадна дотор шугам хоолойн угсралт, туршилт тохируулга, ажилчдын хотхоны инженерийн шугам сүлжээний угсралт, оффисийн барилгын угсралт, уурхайн 1, 2-р амны нэвтрэлтийн тавцан, агааржуулалт, салхивчны ажлууд, металл хийц үйлдвэрлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

2009 оноос Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд Ухаа Худаг төслийн хүрээнд 18мВт-ын Цахилгаан станцын барилга болон дагалдах барилгууд болох Хими Ус Цэвэршүүлэх барилга, Засварын газрын барилгууд, 35/10 кв-ийн Төв дэд станцын хаалттай хувиарлах байгууламжийн барилга, Нүүрс баяжуулах үйлдвэрийн Нүүрс өтгөрүүлэх бакын угсралтын ажил гэх мэт олон төслүүдийг амжилттай хийж гүйцэтгэсэн. 

blank

Ажлын байр

Таныг бид урьж байна

Холбоо барих

Хаяг: ZME оффис, блок #36B, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж, 18-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
Утас: 976-70161012
Факс: 976-70161012
Гар утас:
976-99032098
И-мэйл: contacts@zme.mn
blank
blank
©2011 ZMEngineering All Rights Reserved.
Designed and Developed by Mugenlink
blank