Зэт Эм И ХХК нь 2006 онд анх байгуулагдсан цагаасаа хойш тогтвортой үйл ажиллагаа явуулан Монгол улсын эрчим хүч, уул уурхай, барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Анх худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэн металл хийц болон металл хийцийн угсралт, инженерийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Одоогоор инженерийн зураг төсөл, 3D дизайн, техникийн шийдэл, ажлын менежмент, чанарын хяналт, төрөл бүрийн гагнуурын үйлчилгээ, төмөр хийц, даралтат эд ангийн үйлдвэрлэл, угсралт, тохиргоо, үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалт, металл сендвичийн барилга угсралт гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид 2007 оноос Оюу Толгой төслийн хүрээнд уурхайн халаалтын зуух, дизель генераторын ашиглалт, засвар үйлчилгээ, гадна дотор шугам хоолойн угсралт, туршилт тохируулга, ажилчдын хотхоны инженерийн шугам сүлжээний угсралт, оффисийн барилгын угсралт, уурхайн 1, 2-р амны нэвтрэлтийн тавцан, агааржуулалт, салхивчны ажлууд, металл хийц үйлдвэрлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Уурхайд ашиглагддаг нэвтрэх хөдөлгөөнт тавцаны зангилааны өөрчлөлтөөр Ашигтай загварын гэрчилгээ гардан авлаа.
Шведийн алдарт ESAB компанийн төлөөлөгчөөр 4 дэх жилдээ амжилттай ажиллаж байна.
Бид Уул Уурхайн Үйлдвэрлэлийн Аюулгүй Ажиллагааны Нийгэмлэгийн / MISA / гишүүнээр элсэн аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна.
![]() |
Бид өөрсдийн үйлдвэрийн барилгаа энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөн барилгын ажил эрчимтэй явагдаж байна.
| Хаяг: | ZME оффис, блок #36B, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж, 18-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс |
| Утас: | 976-70161012 |
| Факс: | 976-70161012 |
| Гар утас: |
976-99032098 |
| И-мэйл: | contacts@zme.mn |